Монголын хүний нөөцийн удирдлагын шинэчлэлийн академи, н.Ганцэцэг захиралтай “Үжин дент” эмнэлэг, Багахангай дүүргийн хүүхэд гэр бүл хөгжлийн төв, Багахангай дүүргийн соёлын ордон, Баян сумын ЗДТГ хамтран “Хүүхдийн төлөө За” хэмээн нэгдэж байна. Энэхүү сайн үйлсийн аяны нээлтийг энэ сарын 23-ны 19:00 цагт Монголын хүүхдийн ордонд хийхээр төлөвлөжээ. Тэд энэ удаад Багахангай дүүргийн тусламж нэн тэргүүнд шаардлагатай Багахангай дүүргээс нүдний болорын хагалгаанд орох шаардлагатай 16 настай Бямбаа. Бөөрний дутагдалтай ч эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа 27 настай Болорсайхан болон ээжийн хамт амьдардаг Алтаншагай, Мөнгөншагай нарын ихрүүдийг сонгосон байна. Харин Улаанбаатар хотоос АНУ-ын Мичиган мужид эмчлүүлж буй Э.Алигэрмаа охины эмчилгээний төлбөрт хандив болгож, ээжийнх нь гарын напалеоныг худалдаж авахаар болжээ.
Эх сурвалж http://www.info.mn