Comment.mn

Тусгай хамгаалалттай газар алт ухжээ

Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм багийн “Цагаан чулуут” хэмээх тусгай хамгаалалттай газарт иргэд хууль бусаар алт ухан газар сэндийлж, байгаль сүйтгэж байгааг шалгаж өгөх хүсэлтийг тус сумын ЗДТГ-аас ирүүлжээ. Уг хүсэлтийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийхэд иргэд алт олборлох зорилгоор хүнд даацын ачааны автомашин, эксковатор ашиглан их хэмжээний газар, газрын хэвлийг дур мэдэн ухаж, байгаль орчныг бохирдуулж байгаа зөрчил илэрчээ.

Ухсан нүхэнд хүн, мал амьтан унаж гэмтэх, үрэгдэх зэрэг нөхцлүүд бүрдсэнийг таслан зогсоож, ухсан нүхийг бөглүүлж, цугларсан иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгч тараасан байна. Хууль бус үйл ажиллагаандаа ашиглаж байсан хүнд даацын ачааны автомашин болон эксковаторыг улсын байцаагчийн акт үйлдэн хурааж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн аж.

Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.