Comment.mn

Прокурорууд хуульчийн гэрчилгээгээ гардаж авлаа

Прокурорууд хуульчийн гэрчилгээгээ гардаж авлаа

Монголын Хуульчдын Холбооноос хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт хуульчдад хуульчийн гэрчилгээ олгох ажлыг 2015 оны 01-р сарын 19-ны өдрөөс нэгдсэн журмаар зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү үйл ажиллагаагаа өнөөдөр Улсын Ерөнхий Прокурорын газраас албан ёсоор эхлүүллээ.Монголын Хуульчдын Холбооны Ерөнхийлөгч Д.Батсүх , Тамгын газрын дарга Б.Энх-Амгалан нар УЕПГ-т ажиллаж байгаа 47 прокурор ажилтанд “ Хуульчийн гэрчилгээ“-г гардуулан өглөө .

Монголын Хуульчдын Холбоонд албан ёсны бүртгэлтэй 4771 хуульч байдаг бөгөөд эдгээрээс үүргийн гүйцэтгэлээ хангасан байдлыг нь харгалзан   “Хуульчийн гэрчилгээ“ – г олгож байгаа ажээ.

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.