Comment.mn

“Шударга ёс” эвслийн бүлэг мэдээлэл хийлээ

УИХ дахь Шударга ёс эвслийн бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ.  Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаарх мэдээллийг бүлгийн дарга Н.Батцэрэг өглөө.  Бүлэг үндсэн хоёр асуудлыг хэлэлцсэн байна.

 

Нэгдүгээрт, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцжээ.  Өнгөрсөн он жилүүдэд дээрх төсөлтэй ижил утгатай агуулгатай дунд, урт хугацааны хөгжлийн олон хуулийн төсөл хэрэгжсээр иржээ.  Харамсалтай нь хэрэгжилт үр дүн туйлын хангалтгүй явж ирсэн гэдгийг бүлгийн дарга Н.Батцэрэг онцоллоо. Тиймээс дээрх хуулийг төслийг нэн даруй баталж шат, шатанд нь хэрэгждэг, үр дүн гардаг байх асуудалд анхаарч хяналт тавих ёстой гэсэн юм.  Түүнчлэн аль ч нам засгийн эрхэнд гарсан уг төслийг хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг болох ёстой гэж онцолсон юм. Үүнтэй уялдуулж улс орны хөгжлийн бодлогыг дунд, урт хугацаанд нарийн төлөвлөж түүний дагуу ажиллах нь чухал гэлээ.  Уг хуулийн төсөл нь өмнөх засаг буюу шинэчлэлийн Засгийн газрын үед өргөн баригдсан байна.  Шударга ёс эвслийн бүлгээс Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нар уг төсөл дээр ажиллаж байгаа юм байна.   Ерөнхийдөө хэлэлцүүлгийн шатанд илүү нарийн боловсруулах талд ажиллах ёстой гэж бүлгийн гишүүд үзжээ.

 

Хоёрдугаарт, Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хийх асуудлын талаар ярилцсан байна. Уг асуудлыг энэ долоо хоногт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх юм байна.  Түүнчлэн дээрх асуудалтай холбогдуулж Ерөнхий сайдын зөвлөх О.Чулуунбатаас хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар мэдээлэл сонссон байна.

Д.Анар

Эх сурвалж: www.unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.