
Харин энэ нь ташаа мэдээлэл бөгөөд залуус тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан бөгөөд ажил хийгээд их ядарсан төдийгүй урсгал сөрөөгүй гэдгийг албан бус эх сурвалж мэдээлжээ.
Ослын шалтгааныг эх сурвалжаас тодруулахад замын хөдөлгөөнд оролцох үеэр үзэгдэх орчин муу байснаас болсон байх гэсэн юм. Машинд сууж явсан дөрвөн хүний гурав нь газар дээрээ амиа алдаж, нэг нь эмнэлэгт хоёр хоносон ч гэмтлээ даалгүй нас баржээ.