Хятадын Үндэсний харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөлгүйгээр улс төрийн мэдээлэл цацаж, порно бичлэг, зургийг нийтлэх зэргээр хууль бус үйл ажиллагаа явуулж байсан 50 гаруй вэб сайтыг хаажээ. Мөн олон нийтийн сүлжээний хаягуудыг хааж байгаа бөгөөд утсаараа интернэт ашиглагч иргэдийн чат апп дахь 17 хаягийг хаасан гэнэ.
“Синьхуа” агентлагын мэдээлж буйгаар өнгөрсөн хоёр сарын хугацаанд зөрчилтэй сайтуудыг хаасан гэнэ. Тэдгээр нь садар самууныг сурталчилсан утга агуулга бүхий бичлэг, зургийг нийтэлж байсан гэх зэрэг зөрчил дутагдал гаргажээ.
Эх сурвалж: Шуурхай.мн