Эх сурвалж http://www.info.mn
Оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом” яруу найргийн наадам ирэх сарын 14-нд Төв аймгийн Зуунмод суманд болох гэж байна. Наадамд өрсөлдөх найрагчдын бүтээлийг Монголын зохиолчдын эвлэл дээр авч эхэлжээ. 32 дахь жилдээ зохион байгуулагдаж буй наадамд “Болор цом”-ын эзэд тааллаараа оролцох бөгөөд бусад яруу найрагчийн хувьд шилдэг 32 найрагчийг шигшин Зуунмод сумын тайзнаа шүлгийг нь уншуулах юм байна. Өмнө нь “Болор цом” наадмыг Эрдэнэт, Дархан хот болон Архангай, Өвөрхангай аймагт зохион байгуулж байжээ. Ийнхүү энэ наадам тав дахь удаагаа орон нутагт болох гэж байгаа нь энэ юм.