Comment.mn

Хилэнцүүд авьяас чадвараараа гайхагдаж, таныг үнэлэх үнэлэмж нэмэгдэнэ

Хилэнцүүд авьяас чадвараараа гайхагдаж, таныг үнэлэх үнэлэмж нэмэгдэнэ

Хонь – (3/21-4/19)
Өнөөдөр хувийн асуудлаа шийдвэрлэх аз тохионо. Гэвч зөвхөн зарим нэгэнд нь л насан туршийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломж олдоно. Сэтгэл хөдлөлдөө авталгүй өөрийгөө хянаж, бодлогогүй яаруу шийдвэр бүү гарга. Тэсэхийн аргагүй байдалд оруулах дайралт давшилт нь таныг хамт амьдарч байгаа хүмүүсийн аль нэгэнд ширүүн зан гаргах, аль эсвэл хэн нэгнийг гомдооход хүргэнэ. Тиймээс ийм зүйл хийхээс аль болох зайлсхийж, гэм зэмгүй хэн нэгнийг гомдоохгүй байхыг хичээгээрэй. Олонх хонинууд аз жаргалтай гэрийн эзэд байж эртний дотно нөхдийнхөө дунд тав тухыг мэдрэх болно.

Үхэр – (4/20-5/20)
Уйдаж суух бол таны хувьд жинхэнэ эрх чөлөө гэж боддог. Хэрвээ энэ байдал даамжирвал та шууд уналтанд орно. Иймийн тулд одооноос эхлэн сэтгэл санаагаа өргөх ямар нэгэн газарт очихыг танд одод зөвлөж байна. Шийдвэр гаргах үйл явц удааширсан ч энэхүү гэрээ нь танд ихээхэн ашиг орлогыг авчирах болно. Гэвч таны амжилт ололт ойрын болон холын хүрээлэгчдээс хамаарах болохыг онцгойлон анхаар. Аливаа ажил төрөлд стандарт бусаар хандах нь ямар ч ажил төрлөөс илүүтэй, амжилт олох үндэс болох магадлалтай.

Ихэр – (5/21-6/21)
Өнгөцхөн, шохоорхол төдий харьцаа таны сонирхлыг татахгүй. Та бага ярьж, их сонсвол зохих ёсоор шагнагдах болно. Удирдлагаа санал гомдол, тавьбал зөрчилдөөн үүснэ. Өнөөдөр ажил нь танаас өндөр хэмжээгээр төвлөрөх, сахилга бат, зохион байгуулалттай байхыг шаардана. Өөрийн албаны байдлаа өөрчилж, хуучин алдаануудаа засаж чадах юм. Шинж тэмдгийг анхааралтай сонж. Өнөөдөр дотоод мөн чанар орчин байдалд тусгалаа олж нөлөөлнө. Зөн совингоо дагавал мөнгөний асуудал дээр азтай байх болно.

Мэлхий – (6/22-7/22)
Таны танилууд, хамтран ажиллагсад таньд өөрсдийнхөө давуу талыг харуулахыг оролдоно. Хэрүүл маргаанд хүчээ бүү гарзад. Бусдын амжилтанд хүмүүс атаархдагийг сана. Маргаан хэлэлцүүлэгт өөрийн оюун ухаан, үг хэлэх боломж танд бий. Амьдралын дадал туршлагыг тань зөн билэг орлоно. Шинэ ажлын санал ирж магадгүй. Шууд хүлээн авах гэсний хэрэггүй бүх муу сайн зүйлсийг эргэцүүл. Магадгүй энэ амьдралын үнэ цэнээс илүү байж чадахгүй мэт сэтгэгдэл төрнө.

Арслан – (7/23-8/22)
Худалдах худалдан авахтай холбоотой таагүй зүйл учирч магадгүй. Өр зээлээ төлөх цаг болсон байна. Санхүүгийн эрсдэлтэй, булхайтай асуудал хийхийг эрс хориглож байна. Эргэн тойрныхонтойгоо найрсаг харилцаж төлөвшрөл ав. Өөрийн боломж, хөрөнгөндөө шүүмжлэлт дүгнэлт хийхэд зохимжгүй үе. Таны амьдралд ихээхэн үүрэг гүйцэтгэх шинэ танил ирнэ. Гэхдээ түүнээс ямар нөлөө авах нь зөвхөн танаас хамаарна. Зөн билэг, дээд хүчний дэмжлэг авна.

Охин – (8/23-9/22)
Шинэ танилтай болох, аялах, харилцаа холбоо тогтоох, зочид хүлээн авахад таатай өдөр. Гэнэтийн мэдээ таныг амралтын өдрүүдийн эсвэл ирэх долоо хоногийн төлөвлөгөөгөө эргэн харахад хүргэх магадлалтай. Энэ өдөр шинээр танилцсан хүмүүс таны амьдралд олон таатай чухал нөлөө үзүүлнэ. Цаашид ч тантай үргэлж дотны нөхөд байх болно. Урьдын зүүд биелэх нигууртай. Зодоон маргаан зүүдэлвэл аз авчирна. Харин энэ адөр аливаа бузар идээнээс болгоомжлох хэрэгтэйг сануулж байна.

Жинлүүр – (9/23-10/22)
Амиа бодсон зан гаргах нь танд сайн зүйл авчрахгүй. Амьдралд юу хамгийн үнэтэй вэ гэдгийг өөрөөсөө асуу. Таны гэр бүлийн асуудал зарим нэг сонирхолтой хүмүүсээс болж бодож байснаас тань илүү томрох болно. Та хаа ч явсан амин дэм ихтэй хоол ундаа сонирхох бөгөөд хэрвээ та жиндээ санаа зовдог бол бага зэрэг хязгаарлалт хийхэд гэмгүй. Хэрвээ та мөнгө санхүүгийн асуудалтай байгаа бол дэлгүүрээр хэсэхгүй байхыг зөвлөж байна.

Хилэнц – (10/23-11/21)
Шинэ долоо хоногийн эхнээс та ажил хэрэгтээ үсрэлт хийх төлөв байна. Хилэнцүүд авьяас чадвараараа гайхагдаж, таныг үнэлэх үнэлэмж нэмэгдэнэ. Шинэ ажил хэрэг эхлүүлвэл амжилттай болохыг од эрхэс зааж байна. Хэрвээ та шинээр ажил эхлүүлэх гэж байгаа бол урьдын ажлын талаар эрүүлээр дүгнэлт хийж, цаашдын үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг яаралгүй сайн бодох хэрэгтэй. Харин хэзээ ч бүтэшгүй зүйлийг хийх гэж бүү оролд.

Нум – (11/22-12/21)
Өнөөдөр, танд мөнгө санхүүгийн хувьд хүндрэл гарах нь дамжиггүй. Найз нөхдөөсөө эд материалын тусламж дэмжлэг авах хэрэгтэй. Түрэмгий зангаа барьж ээдрээтэй нөхцөл байдлаас зайлсхийх өдөр. Санхүүгийн болон хууль эрх зүйн асуудалд таатай. Таны найдвартай, өөртөө итгэлтэй, зарчимч байдал түншүүдэд тань таалагдаж тэд өөрсдөө тань дээр ирнэ. Шинэ үүрэг даалгаварт бэлэн бай. Яс үе мөчний хагалгаа хиймэл шүд хийлгэхээ хойш нь бүү тавь.

Матар – (12/22-1/19)
Хувийн ба олон нийтийн амьдрал сонирхолтой үйл явдлаар өрнүүн байна. Уран бүтээлийн уулзалт зохион байгуулах, туршлагаа солилцохыг зөвлөж байна. Аялал ихтэй ажил гэнэтийн таатай үр дүнг авч ирнэ. Гэр бүлийнхэн тань таныг гэр бүлдээ их цаг зарцуулахыг хүсч байгаа тул үдээс хойшхи бүх хугацааг гэр бүлийн идэвхтэй амьдралд зориул.

Бумба – (1/20-2/18)
Оюун санаагаа хянах өдөр. Өнөөдөр өөрийнхөө нөхцөл байдлыг өөрчилж, тэр ч битгий хэл эргэн тойрныхоо нөхцөл байдлыг ч өөрчлөх нь. Хуучин ажлуудаа дуусга. Хувийн амьдралдаа эргэлт хийж өөрийгөө туршина. Таны сэтгэл санаанд болон гэр бүлийн уур амьсгалд нөлөөлөх тохиолдлоос болгоомжил. Ханиад амьсгалын замын өвчнөөс сэргийл. Зүүд зөнтэй байж долоо хоногийн дараа биелэх магадлалтай.

Загас – (2/19-3/20)
Өнөөдөр Далай Ван гараг энэ ордонд байрлаж байгаа бөгөөд бичиг баримтын ажил хийхдээ анхаарал болгоомжтрй байхыг сануулж байна. Ах дүүс хөршүүдтэйгээ таагүй харьцаанд орж болзошгүйг од гарагс анхааруулж байна. Мөнгө төгрөгийн алдагдалд орж магадгүй. Үдээс хойш ах дүүс эсвэл найзуудтайгаа муудаж магадгүй тул хурц асуудлыг сөхөж тавихаас ухамсартайгаар татгалз.

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.