
Францад уригдсан гэх Г.Ганбаатар нь өөрсдийгөө хувийн зардлаар тус улсыг зорьсон гэж жиргээ хуудсандаа бичжээ. Гэсэн хэдий ч Арева нь өөрийн хайгуул хийж байгаа орон нутгийн удирдлагуудыг Францад урьсан нь цаад утгаараа ашиг сонирхлын зөрчилтэй байж магадгүй гэх хардлагыг иргэд цахим сүлжээнд илэрхийлжээ.