Тэр дундаа 2015 онд чамгүй олон цэцэрлэгийг нэмж барихаар төсөвт хөрөнгө мөнгийг тусгаад байгаа билээ. Мөн бусад боломжтой эх үүсвэрүүдийг ч ашиглаж байгаа.
Тэгвэл өнөөдөр 12:00 цагаас гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “Бэрэн групп” ХХК-ний барьж гүйцэтгэсэн 300 хүүхдийн цэцэрлэг, сургуулийн цогцолборын нээлтийн ажиллагаа боллоо.
Тус цогцолборын нээлтийн ажиллагаанд Сүхбаатар дүүргийн болон нийслэлийн албаны хүмүүс оролцсон юм. Энэхүү цэцэрлэг, сургуулийн цогцолбор СБД, 11-р хороо, орон сууцны 7-р хороолол буюу Хангай хотхонд байрлаж байгаа юм.
Эх сурвалж: www.mminfo.mn