Comment.mn

Өглөөний ослоор 10 хүн бэртэж, нэг хүн амиа алджээ

uls_54b9e0770fc42_1   Өнөөдөр өглөөний 10.00 цагийн үед зам тээврийн ноцтой осол гарч, 10 гаруй хүн бэртэж, нэг хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.  Тодруулбал, Налайхаас ирж байсан “Зил-130” ачааны машин, “Стана” маркийн микроавтобустай мөргөлдөж, ослын улмаас “Стана” маркийн микроавтобусанд сууж явсан 10 гаруй хүн бэртэж, жолооч нь газар дээрээ амиа алджээ. Ослын газарт Яаралтай түргэн тусламж 103-ын гурван машин ирж, гэмтэж бэртсэн иргэдийг эмнэлэг рүү авч явсан байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар “Стана” маркийн микроавтобус гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гэж байгаад ийнхүү “Зил-130” ачааны машиныг мөргөж осол гаргасан байна.

Амиа алдсан жолоочийн хувьд 1987 онд төрсөн. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг байжээ. Ослын шалтгааныг тодруулахаар харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс ажиллаж байна.

Д.Ундрах /24tsag.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.