Comment.mn

Таван сартай хүүгээ тээшиндээ нуужээ

Миамагийн цагдаа таван сартай хүүгээ машины тээшинд нуусан нэгэн эмэгтэйг саатуулжээ. Тэрбээр хүүхэд суухад зориулагдсан машины суудалгүй байсан тул торгууль төлөхгүйн тулд иймэрхүү үйлдэл хийжээ. Хууль сахиулагчид 19 настай Бреон Уоткинсыг машиных нь гэрэл хагархай байсны төлөө түр зогсоосон байна. Тэд бараг зургаан километр газар эмэгтэйн унаж явсан машины араас хөөжээ.Ингээд машиныг нь зогсоотол Уоткинс жолооны үнэмлэхгүй машин жолоодож байсан нь тогтоогдсон аж. Тиймээс цагдаа нар тэрхүү эмэгтэйг эргүүлийн машинд очиж протокол хөтлөхөд байлцана уу хэмээн сануулахад машины тээшнээс хүүхэд уйлах дуу гарсан байна. Тээшийг онгойлгож үзмэгц цагдаа нар модны мөчир хайчлахад зориулагдсан хайч, хуучирч зэвэрсэн төмөр өлгүүр зэргийн дундаас бяцхан хүүг олжээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.