Comment.mn

Завханд минж нутагшуулна

Завхан аймгийн яг аль хэсэгт минж нутагшиж болохыг тогтоохоор Тосонцэнгэл сумын Хожуулын гол, Идэр сумын Идэр, Тэгш гол, Алдархаан сумын Богд, Чигэстэй голын сав дагуу 280 ам.км нутагт хээрийн судалгаа хийж байна. Судалгааны дүнд газар усны тогтоц, нөөц, тасархай нуур, цөөрөм, тохой булан, модлог ургамал, ус намгийн ургамал, минж амьдрах үүр, нүх гаргах хөрс, эзэмшил нутагтаа овоохой барих бургас, улиас зэрэг зургаан төрлийн модны нөөц, хоорондын зай хэмжээг тодорхойлох аж.

Идэр гол нь Алтайн нуруу, Отгонтэнгэрээс эх авдаг томоохон голуудын нэг бөгөөд 452 км урт энэ гол 24.555 ам км талбайтай. Энэхүү голд 30 гаруй гол, горхи цутгадаг ч эх нь сүүлийн жилүүдэд эрчимтэй татарч байгаа тул Завхан аймгийн Байгаль орчны газраас тус голд минж нутагшуулах төсөл боловсруулжээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.