Comment.mn

Ц.Мөнхбаярыг Зайсанд хоёр хонуулаад Хархорин дахь шорон руу нь буцаажээ

“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг шинэ оны өмнөхөн Хархорингийн шоронгоос  эрүүл мэндийн шалтгаанаар  ШШГЕГ-ын харъяа Зайсан дахь  эмнэлэгт авчраад эмчилж сувилж буй мэдээлэл тухайн үед цахим хуудсуудаар гарч байлаа. Гэвч Ц.Мөнхбаяр нь тэнд хоёрхон хоноод буцаж Хорхорингийн шорондоо очжээ. Эрүүл мэндийн хувьд цусны даралт ихсэх өвчин даамжирч магадгүй гэж эмч нар оношилсон байв. Харин Зайсанд ирэхээр нь найз нөхөд, ах дүүс нь уулзахаар өдөрт хэдэн арваараа  хорих эмнэлэгийн үүд сахих болсон тул арга буюу буцаасан бололтой.

Ц.Мөнхбаяртай хамт хэрэгт холбогдон ял эдэлж  байсан С.Дашцэрэн өнгөрсөн намар шоронгоос гарсны дараахан нас барсан  юм. Тэрбээр хорт хавдараар өвчилсөн байсан гэдэг. Тэгвэл мөн тэдний өөр нэг хамтрагч Г.Болдбаатар нь ч шоронд бие тааруу байгаа сурагтай. Зүрх нь муудсанаас гадна сахарын өвчтэй болжээ. Түүнийг ар гэрийнхэн нь суллахыг шаардаж, прокурорт хандаад байгаа юм байна.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.