Ховд аймгийн төвийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг өчигдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатай түр хаажээ. Учир нь, тус аймгийн хүүхдүүдийн дунд томуугийн өвчлөл эрс нэмэгдсэнээс ийм арга хэмжээ авсан байна. Түүнчлэн аймгийн эмнэлэг ачааллаа дийлэхгүй болсон аж. Тодруулбал, аймгийн эмнэлэг 40 хүүхдийг хэвтэн эмчлүүлэх хүчин чадалтай ч 140-150 хүүхдийг хүлээн аваад байгаа гэнэ. Тиймээс томчуудад үйлчлэх зориулалттай тасгийг ч хүүхдүүдэд гаргаж өгчээ. Мөн орны хүрэлцээгүй учир эцэг, эхчүүд гэрээсээ хөнжил гудас, эвхдэг ор авчран хүүхдүүдээ хэвтүүлэн эмчлүүлж байгаа ажээ.
М.ЭНХ
Эх сурвалж: www.unen.mn