“Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны академи, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Үндэсний хөгжлийн хүрээлэн, Үндэсний бүтээмжийн төв, Өрсөлдөх чадварын төв, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас хамтран байгуулсан ажлын хэсэг шалгаруулах аж. Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал “Төрийн гэрэгэ” шагналд аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар орон нутагтаа тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтыг, төрийн яамд салбартаа тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтыг, иргэд, төрийн бус байгууллагууд дэмжиж буй бүтээн байгуулалтыг нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд холбогдох бичиг баримтыг Ерөнхийлөгчийн Тамгын газарт нэгдүгээр сарын 25-ны өдрийн дотор ирүүлж байхаар тогтжээ. Уг шагналыг олгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн бичвэр бүхий цомыг сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд гардуулах юм байна.
П.ТУУЛ
Эх сурвалж: www.info.mn
Төстэй мэдээлэл
“Youth Voice-2024” тоглолтыг 1000 гаруй зауучууд үзэж сонирхлоо
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас санаачлан хэрэгжүүлж буй “Соёлын бүтээлч сар –2024” аяны хүрээнд “Youth Voice-2024” тоглолт 11 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд “MPM event hall”- амжилттай болж өнгөрлөө...
3 Үзсэн
“GEN Z” ТЕАТРЫНХАН АНХНЫ УРАН БҮТЭЭЛЭЭ АМЖИЛТТАЙ ТОГЛОЛОО
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд амжилттай зохион байгуулагдаж дууссан богино хэмжээний драмын жүжиг бүтээх “Gen Z” театр уралдааны шилдгээр шалгарсан сурагчид анхны уран бүтээл...
3 Үзсэн
МОНГОЛЫН НЭГДМЭЛ БОКСЫН ХОЛБОО (MUBF)-НЫ МЭРГЭЖЛИЙН БОКСЫН ХАЛЗ ТУЛААН, “ERDENET CUP-2024” АНХ УДАА
МОНГОЛЫН НЭГДМЭЛ БОКСЫН ХОЛБОО (MUBF)-НЫ МЭРГЭЖЛИЙН БОКСЫН ХАЛЗ ТУЛААН, “ERDENET CUP-2024” АНХ УДАА 2024 оны 12-р сарын 06-ны өдөр, Эрдэнэт хотноо, Хангарди паласт Хамтран зохион байгуулагч: Монголын Боксын...
5 Үзсэн