Comment.mn

Хотын дарга гудманд хоножээ

Их Британийн орон гэргүй ахмад дайчдыг дэмжиж, тэдэнтэй нэгдмэл байгаагаа илэрхийлж Лондон хотын захирагч Борис Жонсон, The Independent сонины эзэн Евгений Лебедев нар хотын гудамжинд хоногложээ. Унтлагын хүүдий, картонон цаасаар өвч “зэвсэглэсэн” Жонсон, Лебедев нар Лондон хотын төвөөс холгүй орших Гэгээн Павлын цогчин дуганы орчим хоноглосон байна.

Ийнхүү тэд дээрхи сониноос өрнүүлж байгаа үйл ажиллагааг дэмжсэн аж.

“Хамгийн хүнд, хэцүү нөхцөл байдалд улс, орныхоо төлөө зүтгэж байсан дайчин эрс бидний туслалцааг авах ёстой. Сүүлийн 20 жилийн дотор гудамжинд орогнож байгаа ахмад дайчдын тоо мэдэгдэхүйц буурсан. Гэхдээ л гудамжинд хоног төөрүүлж байгаа хүмүүс байгаа нь эмгэнэлтэй” гэж Лондон хотын захирагч ярьжээ. Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.