Comment.mn

Сайхан сэтгэлт Монголчууд минь Дунгарын ганц хүүд туслацгаая

10915278_1553611044889811_7698158238526504622_nТаны харж байгаа энэ залууг Дунгар овогтой Одбаяр гэдэг. Тэртээ 1978 онд өлгийтэй байхдаа Завхан аймгаас илгээлтийн эзэн болсон аав ээжтэйгээ Эрдэнэт хотод ирсэн. Хайрт ээж нь нялх байхад нь бурханы оронд өвчиний улмаас заларсан тэр цагаас аавтайгаа 1987 онийг хүртэл сайхан амьдарчээ. Аав нь төр түмэнийхээ төлөө цагдан сэргийлэгчийн ажлаа нэр төртэй биелүүлж үүргээ гүйцэтгэж яваад бусдын гарт халуун амиа алдсан байдаг. Аавынх нь зургийг хамт орууллаа. Ааваасаа хойш эмээ дээрээ амьдарч байгаад 1999 оноос Эрдэнэт хотын цагдаад тодорхой хугцаанд ажиллаж байгаад гэр бүлтэй болжээ. Эхнэр нь хүүхдээ аваад салан явж, эмээ нь өөд болсон тэр цагаас архинд орж өнөөг хүртэл орон гэргүй амьдарсаар иржээ. Хүний ганц хүү, ах дүү хамаатан садангүй байх хэцүүгийн зовлонг өөрийн биеээрээ амсжээ. Энэ залуу манай ажил дээр аавынхаа /энэ оруулсан/ зургыг барьчихсан орж ирсэн юм. Ааваас нь үлдсэн ганц өв нь энэ. Урд нь над дээр олон удаа ирж бараа материалаар туслуулдаг байсан юм. Орхон.аймгийн цагдаагийн газраас 100000 төгрөгөөр тусласаныг нь гутлын материал болгоод 1- хороололд гадаа гутал засдаг болсон юм. Ах дүүгүй хүн найз нөхөдөөрөө хонодог, зундаа гадаа хоног төөрүүлдэг байсан бол одоо хөхөө өвлийн хүйтэнд оруулах найз байхгүй болжээ. Өнгөрсөн жил гадаа унаад хөл гараа хөлдөөж тайруулаад,хөдөлмөрийн чадварын 50% алдаж грүүпт орсон юм. 2000 оноос өнөөг хүртэл орох оронгүй амьдарсаар иржээ. Архинаас гарах гэж сарын өмнө надад хандсанаар одоо уухгүй 32 хоножээ. Эр алдаж эрэг нурдаг хүмүүний тавиланг элээж яваа Одбаярыгаа орох оронтой болгочих юмсан гэсэн халуун сэтгэлээр та бүхэндээ хандан бичлээ. Та бидний амгалан тайван байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж бусдын гарт алтан амиа алдсан Монгол төрийн хүү Дунгарын ганц хүүд нь туслацгаая гэж уриалах гэсэн юмаа. Миний булангаар зочилдог олон олон сайхан сэтгэлт ахан дүүсдээ баярлалаа. Одбаяртаа гэр авч өгөх аян өрнүүлж байна. Манай Наалдан пад гутлын салоныхан бүгдээрээ дэмжиж байгаа юмаа. Намайг дэмждэг хүмүүс 500 төгрөг өгөхөд л нэг сайхан Монгол эр хүн дүнхийсэн гэртэй болох юм. Таны уужим ухаан, хүнлэг чанарт баярлалаа. Миний утас. 99369092,, 88675588,, Сайн үйлс дэлгэрэх болтугай.

10801736_1553675668216682_4237963213128492083_n10926409_1553611071556475_2131944685389782866_nwww.coment.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.