Comment.mn

МАН-ын гишүүд унааны зардлаасаа татгалзлаа

mangishuudУИХ дахь Ардын намын бүлэг мэдээлэл хийлээ. Тэд төсвийн тодотгол, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх байр сууриа илэрхийлсэн юм. Ардын намынхан Эдийн засгийн байнгын хорооноос Хөгжлийн банкийг шалгах, Чингис, Самурай бондуудын зарцуулалтыг шалгах ажлын хэсгийг байгуулжээ.Мөн тус намын бүлгийн гишүүд автомашины зардлаасаа татгалзахаар болсон байна. Нэг гишүүний нэг сарын автомашины зардалд 500 мянган төгрөг зарцуулдаг байна. Ардын намын бүлэг 26 гишүүнтэй. Иймд хэмнэлтийг өөрсдөөсөө эхлэхээр болсон нь энэ юм. Энэхүү уриалгыг УИХ-ын 76 гишүүн дэмжвэл нийтдээ 600 гаруй сая төгрөгийг төсвийн зардлаас танах боломж бүрдэх юм байна.

Засгийн газар хүүхдийн мөнгийг ялгавартай олгох, одонтой эхчүүд, жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн мөнгөн тэтгэмжийг танах, цалин тэтгэврийг нэмэхгүй байх саналыг төсвийн тодотголоор оруулж ирсэн. Харин МАН-ын бүлэг цалин тэтгэврийг нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгө, одонтой эхчүүд, жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн мөнгөн тэтгэмжийг танаж хасахгүй олгох ёстой гэсэн өмнөх байр суурин дээрээ одоо ч гэсэн хатуу зогсож байгаагаа мэдэгдлээ. Түүнчлэн тус намын бүлгийн хувьд өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй гэсэн байр суурийг анхнаасаа баримталж байсан. Энэ үүднээсээ өрийн таазыг 70 хувьд хүргэх хуулийн төслийг дэмжээгүй. Шинэчлэлийн Засгийн газар хууль зөрчиж өрийн босгыг энэ хэмжээнд хүргэснээ ард түмнээсээ нууж ирсэн. Иймд хуульд заасан хязгаараас хэдийнэ давсан өрийн босгыг бодит төвшинд нь тогтоон хуулийн зөрчлийг арилгах, улсын өрийн хэмжээг үе шаттай бууруулах ёстой гэдэгт санал нэгджээ.

Ц.Гэрэл

Эх сурвалж: zaluu.com

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.