Comment.mn

Захуудыг ирэх гуравдугаар сараас нүүлгэж эхэлнэ

Захуудыг ирэх гуравдугаар сараас нүүлгэж эхэлнэ Замын ачааллыг бууруулах үүднээс нийслэлд үйл ажиллагаа явуулдаг захуудыг нүүлгэн шилжүүлэхээр болсон билээ. Гэвч энэ ажил удаашралтай байгаа бөгөөд авто машины захуудыг нүүлгэж, 22-ын товчооны цаана Авто худалдааны цогцолборыг байгуулах ажил өнгөрсөн оны намраас эхэлсэн нь тогтсон хугацаандаа ашиглалтанд орж чадаагүй. Тиймээс өнөөдрийн байдлаар нийслэлд байрлалтай бүх авто машины захууд хэвийн ажиллаж байгаа бөгөөд цогцолборын эхний ээлж хойшилсоор ирэх гуравдугаар сард ашиглалтад орохоор болсон байна. Харин уг цогцолбор зургаадугаар сард бүрэн ашиглалтанд орно хэмээн нийслэлийн удирдлагууд төлөвлөжээ.
Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.