Өнгөрсөн оны 12 дугаар сард Франц хөлбөмбөгчин Тьерри Анри Америкийн межор лигийг орхиж байгаа гэдгээ мэдэгдсэн. Удалгүй тэрээр хөлбөмбөгчний карераа өндөрлүүлж Английн Скай Спортс телевизтэй гэрээ байгуулсан гэдгээ мэдэгдсэн юм. Тьери Анри Скайспортс телевизтэй жилийн 4н сая фунтын 6н жилийн гэрээг байгуулж, хөлбөмбөгийн аналистаар ажиллах болсон. Тэгвэл Арсеналын домог ирэх Ням гарагт анхныхаа эфирт суух юм байна. Анри дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагнал гардуулах ёслол дээр Роналдуд алтан бөмбөгийн шагналыг нь гардуулан өгсөн билээ. Тэрбээр одоо Ливерпүүлийн Жэйми Каррагер, Юнайтедийн Гари Нэвил гэх зодог тайлсан эрхмүүдийн хамтаар шинэ ажлаа эхлүүлнэ гэв
Эх сурвалж http://www.info.mn