Хонь – (3/21-4/19)
Ажил хэргийн уулзалт хийх, гэрээ хэлцэл байгуулахад ээлтэй. Шинэ сонирхолтой санал хүлээн авна. Урьд гээсэн зүйлээ олох эсвэл хуучин андтайгаа гэнэт уулзах магдлалтай. Хэрвээ та хэн нэгний өмнө өөрийгөө буруутай гэж үзэж байгаа бол уучлал гуй, аль эсвэл таны өмнө буруутай хэн нэгнийг өршөөж уучлаарай. Өмнөх алдаагаа дахин давтах гэсний хэрэггүй, энэ зөвлөгөөг дагаж чадвал эртний танилын харилцаа холбоо сайнаар өөрчлөгдөх болно. Энэ өдөр гэр бүлийн эмзэг асуудлаа шийдвэрлэхэд яг
тохирно.
Үхэр – (4/20-5/20)
Хөрөнгө мөнгө өөрийн нөөц бололцоогоо ашиглан санхүүгийн хямралаас аль болох хурдан гарах хэрэгтэй. Энэ байдлаараа байгаад байвал байдал улам дордох болно. Эрүүл мэндэд асуудал гарч, өвчинд ороогдох нигууртай. Өнөөдөр таны биед хор хохирол учруулж болох аливаа зүйлсээс холхон байсан нь дээр. Ялангуяа хурдтай давхих, болон хутга мэсний зүйлсээс холхон бай.
Ихэр – (5/21-6/21)
Дэмий зүйлээс болж бухимдал төрж магадгүй тул болгоомжтой бай. Үл танихх хүмүүстэй харьцахдаа дээд ээргийн болгоомжтой бай. Өдрийн эхэнд чухал уулзалт бүү товло. Үдээс хойш хүртэл хойшлуул. Мөнгөний асуудал дээр бусдад бүү найд. Таны гайхамшигт санаа амжилтад хүрэх магадлалтай. Гадны ба ахуйн бага жижиг зүйлсээс хөндий байхыг хичээ. Энэ нь олон зүйлийг бодох, өөрийн байр байдлыг сайтар эргэцүүлэхэд хүргэхээс гадна байдлыг өөрт ашигтайгаар шийдэх арга замыг олоход тус болно. Өөрийн эрүүл мэнддээ анхаар. Биеийн хэт ядаргаа, мэдрэлийн ачаалал нь өвчний шалтгаан болно.
Мэлхий – (6/22-7/22)
Хэт их хүч зарцуулснаар осолд орж болзошгүй. Өндөр халуурдаг хурц өвчин тусч магадгүй. Бүхэл сарын турш биеийн ачааллаа хянаж тохируул. Эргэн тойронд тань байгаа хүмүүсээс болж алдагдсан эрч хүчээ эргүүлэн авахад таатай өдөр байна. Магадгүй ихэнх мэлхийнүүд эхлүүлсэн ажлаа амжилттай дуусгавар болгоно. Мөн түүнчлэн гэрээ хэлэлцээрээ найдвартай хүмүүсээр дуусгавар болго.
Арслан – (7/23-8/22)
Хүнд цаг үе ирж байна. Хүчтэй цохилтонд орох, томоохон алдаа хийх, уналт шаталтын үе. Гүтгүүлж хууль зөрчсөн асуудалд орооцолдож магадгүй, хэрэв та яахаа мэдэхгүй байгаа бол хуулийн дагуу ажилла. Шийдвэртэй үйлдэл, зорилгодоо хүрэх шаргуу зан зэргээр саадыг даван туулах шинжтэй. Гэртээ засвар хийх эсвэл шинийг худалдаж авахаасаа өмнө интернетээр үнийн харьцуулалт хийвэл та мөнгөө хэмнэх болно. Магадгүй завсар хийх нь үнэтэй тусах болно.
Охин – (8/23-9/22)
Уран бүтээлийн шинэ санаа бодлоо хэрэгжүүлэх, хуучин асуудлуудаа шийдвэрлэхэд нэн тохиромжтой өдөр. Эсрэг хүйсийнхээ хүмүүстэй харьцахад тохиромжтой цаг. Эртний мөрөөдлөө биелүүлэх, хувийн амьдралдаа амжилт олохыг үгүйсгэхгүй. Оройг гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ өнгөрүүлэх нь танай гэр бүлийн харьцааг улам бат бөх болгоно. Шаардлагатай гэсэн үедээ та найз нөхөд болон хамтран ажиллаж буй хамтрагч нараасаа тусламж хүсч, тэдэнд хандаарай.
Жинлүүр – (9/23-10/22)
Өнөөдрийг төлөвлөгөө гаргахад зориул. Хэрвээ та ялахыг хүсч байгаа бол эртнээс асуудлуудаа шийдэх хэрэгтэй. Хэт төгс байдлыг эрхэмлэдэг зангаа хязгаарлах хэрэгтэй. Хэрвээ та одоо хийж байгаа зүйлдээ бодитоор хандаж чадвал асуудалд орохгүй байж чадна. Эд зүйл худалдаж авах хэрэггүй. Нэг нэгэндээ итгэхгүй байснаас болж гэрээ хэлцэл бүрэн шийдвэрлэгдэж чадахгүй. Хэрвээ хамтарсан бизнес хийх гэж байгаа бол хэн хэнийхээ ашиг сонирхолд нийцсэн гэрээ байгуулах хэрэгтэй. Таны хостойгоо харьцах харилцаа сайн байгаа хэдий ч мөнгөнөөс болж хайр, итгэлцлээ алдахаас сэргийл.
Хилэнц – (10/23-11/21)
Өнөөдөр зарим хилэнцүүд биеэ барих аргагүй тийм нөхцөл байдал үүснэ. Таны дайсны учруулсан цохилт анхандаа бага мэт боловч үнэндээ тийм биш байгааг та анзаарах болно. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэхгүй бөгөөд та хоёр удахгүй учраа ололцсоноор байдал эргээд хэвийн хэмжээндээ очно. Сэтгэл санаагаар унасан үедээ согтууруулах ундааг аль болох бага хэрэглэж юунд алдсан тухайгаа эргэцүүлэн бодох нь хойшид алхах амьдралд тань тус нэмэр болно. Гэвч та аль ч үед шилдэг нь байна.
Нум – (11/22-12/21)
Мэдээлэл мэдлэг ихээр дутагдаж байгааг мэдэрнэ. Нэр хүнд нөлөө дутагдаж байгааг ч мэдэрнэ. Төслийн санхүүгийн ажлыг хариуцдаг хүмүүстэй муудалцаж магадгүй. Таны зорилго алтан дундажийг баримтлах явдал мөн. Албан тушаалын хөдөлгөөнийг хэт сэтгэлийн хөөрлөөр хүлээн авсны хэрэггүй. Учир нь тэдгээр нь эд материалын зардлын өсөлтийг улам нэмэгдүүлэх болно.
Матар – (12/22-1/19)
Өнөөдөр та өөрийн байр суурьтайгаа эвлэрч, хийж чадаагүй зүйлийнхээ тухай түргэн мартахыг хичээнэ. Идэвхитэй амрахыг зөвлөж байна. Өөрийн дотны хүмүүсийнхээ сэтгэл санаанд ихээхэн анхаарал хандуул. Мэргэжлийн асуудлуудаа хойш нь тавь.
Бумба – (1/20-2/18)
Хүнд өдөр. Өнгөрсөн онд гаргасан алдааны хор уршиг өнөөдөр яригдаж магадгүй бөгөөд та үүнд сэтгэл санаагаар унах хэрэггүй. Учир нь энэ бол зүгээр л өдөөн хатгалаг гэдгийг ойлго. Хүчирхийлэл, булаан эзлэлт болж болзошгүй. Түрэмгий явдалд орооцолдож магадгүй. Аян замд тохиолдох сорилт хэдий чинээ хүнд байна, зорилгодоо хүрэх зам тань төдий чинээ зөв байна. Амжилт, ялалт бүрдээ баярла. Оройг гэр бүлтэйгээ хамт өнгөрөөх хэрэгтэй ба ингэж чадвал алдагдсан эрч хүчээ нөхөх сайхан боломж гарч ирнэ.
Загас – (2/19-3/20)
Өнөөдөр та өөрийн хайр дурлалын эсвэл гэр бүлийн асуудлыг сайн талруу нь эргүүлж чадна. Ам муруйсан хамаатнуудтайгаа эвлэрнэ. Энэ эвлэрэл нь таны амьдралын сайн сайханд эерэгээр нөлөөлнө. Од эрхэсийн ивээлийг ашиглан хамаатнуудтайгаа уулз. Ингэснээр та удаан хуримтлагдсан гэр бүлийн асуудлууд мөн өв хөрөнгө залгамжлахтай холбоотой асуудлуудаа шийдэж чадна.
www.coment.mn