Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос жил бүр зохион байгуулдаг “U-18” улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Спортын төв ордны “А” зааланд эхэлсэн.
Энэ тэмцээнээс шалгарсан шилдэг тамирчдын эрэгтэй, эмэгтэй баг ирэх гуравдугаар сард Тайландад болох сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд улсаа төлөөлөн оролцох юм. Тэмцээний аваргууд ирэх ням гариг буюу нэгдүгээр сарын 18-д тодорно. Хөдөө орон нутгаас 10 баг ирсэн байна.
Тэмцээнд эрэгтэй 32, эмэгтэй 12, нийт 44 багийн 600 гаруй тамирчин оролцож байна. Нийт 44 багийн 26 нь Эрдэнэт, Дархан, Багануур, Баянхонгор, Говь-Сүмбэр, Сүхбаатар зэрэг аймгуудаас оролцож байна. Тэмцээний тоглолтууд Буянт-Ухаа болон спортын төв ордны А зааланд зэрэг болж байгаа юм.
Эх сурвалж: http://www.ssport.mn