Дуучин Г.Эрдэнэчимэг энэ талаараа өөрийн цахим хуудаснаа “Би нэлээн удаан хугацаанд бодож төлөвлөсний эцэст “Монголоороо” нэртэй төвөө нээж ажиллуулaхаар боллоо. Монголын маань өв соёл арвин учир өөрт ойр, судалж сонирхдог
• Бий биелгээ
• Уртын дуу
• Монгол бичиг
• Баясуулан ариусахуйн(бясалгал) хичээлүүдээр үйл ажиллагаагаа эхлэхээр төлөвлөлөө.
Монголоороо төвийн зорилго
Орчин цагийн бохирдсон сэтгэлзүйтэй, амьдралын буруу хэмнэлтэй хүмүүнийг эртний Монголчуудын Монгол ахуй, нүүдэлчин амьдрал, ёс заншилаас үүсэлтэй
• Бий биелгээ
• Уртын дуу
• Монгол бичиг
• Баясуулан ариусахуй хичээлүүдийг зааж, сургахаас гадна үлгэр домог, тууль, сургаал, зүйр цэцэн, онч мэргэн үгс тайлбарлаж ухааруулснаар өв уламжлал соёлоо түгээн дэлгэрүүлэх өвлүүлэн үлдээх, өөрийгөө таньж мэдэж, өөрөөрөө болон Монголоороо бахархах бахархлыг сэрээхэд далайд дусал нэмэр болох болов уу хэмээн зорив” хэмээн бичжээ.
Эх сурвалж http://www.info.mn