Comment.mn

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийнэ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эдийн засгийн бодит нөхцөл байдлын талаар ирэх баасан гарагт мэдээлэл хийхээр болжээ. 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар эдийн засгийн өсөлт 6,9 хувь, ДНБ- 21,662, хэрэглээний үнийн индекс 11 хувь, ам долларын дундаж ханш 1883 төгрөгтэй байсан бол хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлсэн иргэдийн тоо 109 мянга байсан бол ажилд зуучлагдсан иргэдийн тоо 27 мянга, бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо жилийн эцэст 37 мянган хүн байгаа аж.

Түүнчлэн гадаад худалдааны үзүүлэлтийг нь сонирхвол импорт 5,774 сая ам.доллар, экспорт 5,236 сая ам.доллар байж. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6,223,4 тэрбум байсан бол тэнцвэржүүлсэн зарлага 7,031,4 тэрбум төгрөг байсан байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг чуулганы хуралдаанд эдийн засгийн дээрх үзүүлэлтийг илүү нарийвчлан танилцуулах юм байна.

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.