Comment.mn

Нийслэлийн хэмжээнд хvvхдийн хэвтэн эмчлvvлэх орны тоо 375-аар нэмэгдлээ

000Ханиад томууны дэгдэлт нэмэгддэг євлийн саруудад Хvvхдийн эмнэлгийн хvрэлцээний асуудал хамгийн их тулгамддаг. Энэ асуудлыг Эрvvл мэнд спортын сайд анхааралдаа авч эмнэлэг бvр дээр зєв зохицуулалт хийжээ. Ингэснээр нийслэлийн хэмжээнд vйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгvvдэд хvvхдийн хэвтэн эмчvvлэх орны тоог томуугийн дэгдэлтийн хэт ачааллын vед 375 -аар нэмэгдvvлэн ажилласан байна. Энэ талаар Эрvvл мэнд спортын дэд сайд Д.Атармаагаас тодрууллаа.

-Томуу євчний євчлєлийн оргил vед Эрvvл мэнд спортын яамнаас зохицуулалт хийж эмнэлгvvд дотоод нєєц бололцоогоо ашиглан 375 орон нэмсэн гэсэн. Энэ талаар?

-Эмнэлгийн ор гэдэг асуудал бол зєвхєн орны тоог нэмэгдvvлэх тєдий бус цаана байгаа эмнэлгийн байгууллагын хvчин чадал, ажиллах нєєц тєсєвт єртєг, даатгал санхvvжилт энэ бvхэн хамааралтай байдаг. Одоогоор томуу євчний дэгдэлт харьцангуй намжаад байна. Євчлєл 2014 оны 12 дугаар сарын 15-25 нд харьцангуй ихэсч , эмнэлгvvдийн ачаалал нэмэгдсэн. Энэ vед бид дотоод зохицуулалт хийж ажилласан. Єнєєдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд эмнэлгийн 1200 орчим хvvхдийн ор ажиллаж байна. Судалгаагаар бол 1800 орчим ор шаардлагатай байдаг. Тэгэхээр 600 ор дутагдалтай байгаа гэсэн vг. Гэхдээ бид ажиллаж байгаа 1200 орныхоо хvрээнд дотоод зохион байгуулалтаа хийж дvvргvvд дээрээ насанд хvрэгчдийн орноос 375 орыг єєрийн тєсєвт багтааж дотор нь тvр хугацааны зохицуу­­лалт хийснээр хvvхдийн ачааллын асуудлыг шийдсэн байгаа. Тvvнээс одоогоор шинээр ор нэмсэн асуудал байхгvй. Ер нь цаашдаа хvvхдийн эмнэлгийг бэх­­жvvлэх, хvvхдийн эмнэлгийн хvчин чадлыг нэмэгдvvлэх vvднээс дутагдалтай байгаа орныг тоог гvйцээх асуудлыг судалж, тооцон тєлєвлєснєєр энэ асуудал удахгvй шийдэгдэнэ.

-Хvvхдийн эмнэлгийн ачаалалтай холбогдуулан зарим барилгын зориулалтыг єєрчлєх талаар яригдаж байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Хvvхдийн тус­­ламж vйл­чилгээ дутагдалтай, хvндрэл бэрхшээлтэй байгааг Засгийн газраас ойлгож бvх талаар нь дэмжлэг vзvvлэх асуудлыг дэмжсэн. Ингэснээр тєрийн байгууллагуудын байрлаж байсан барилгыг Хvvхдийн эмнэлэг болгох боломж байгаа эсэхийг судалсан. Эмнэлэг гэдэг маань єєрєє євєрмєц стандартыг шаардсан онцгой обеъкт. Эмнэлгийн шаардлагын vvднээс тухайн барилгууд дээр ажлын хэсэг очиж vнэлгээ хийсэн. Одоогоор оффессын зориулалтаар ашиглагдаж байгаа барилгууд маань эмнэлгийн зориулалтаар ашиглагдах боломжоор бага. Єєрєєр хэлбэл маш их засвар vйлчилгээ их хэмжээний тєсєв мєнгє шаардлагатай байсан.

Тийм учраас бид барилгын ажлаас тvтгэлзэх саналаа Засгийн газарт тавьсан. Засгийн газрын зvгээс бидэнд ССАЖ-ын яамны барилгыг дуудлага худалдаагаар худалдаад тэндээс олсон хєрєн­гєєр Хvvхдийн эмнэлгийг бэх­жvvлэх хvчин чадлыг нэмэг­дvvлэх, хvvх­­дийн эмч мэргэжилтнvv­­дийг бэл­­тгэх, барилгын засварын ажилд зарцуулъя гэсэн тохиролцоонд хvрсэн. Єнєєдєр тэр саналын дагуу ажиллаж байна. Удахгvй Засгийн газраас шийдвэр гарч барилга зарагдахаар тэндээс гарсан хєрєнгє нь бvгд хvvхдийн эмнэлгийн тусламж vйлчилгээнд зарцуулагдана.

-Тэгэхээр зориулалтыг нь єєрчилнє гэсэн асуудал байхгvй болжээ?

-Тийм ээ.

-Энэ зохицуулалтыг насанд хvрсэн євчтєнvvд хэрхэн хvлээн авч байгаа бол?

-Энэ бол жилийн 365 хоногийн турш хийгдэж байгаа зохицуулалт биш. Томуу євчний євчлєл их байдаг 11,12 саруудад л хийгдэх ажил. Єєрєєр хэлбэл Томуу євчний дэгдэлт их байгаа улиралд хийгдэж байгаа зохицуулалт гэдгийг зєв ойлгох хэрэгтэй. Халдварт євчнvvд улирлын байдалтай дэгддэг. Тэр утгаараа томуу томуу тєст євчний ачаалал нэмэгдсэн 11,12 саруудад бид дотоод нєєц бололцоогоо ашиглан зохицуулалтаа хийсэн. Энэ бол тvр хугацааны зохицуулалт.

Насанд хvрэгчдийн хувьд бvгд vр хvvхэдтэй, эмнэлгийн нєхцєл байдлыг ойлгож байгаагийн хувьд хvндэтгэлтэй хандаж байгаа. Насанд хvрэгчид эмнэлгийн энэ зохицуулалтад vг дуугvй хамрагдаж, хvvхдийн эмнэлгийн тусламж vйлчилгээг зохицуулахад маш их хувь нэмрээ оруулсан. Vvнтэй холбоотой насанд хvрэгчдээс ирсэн нэг ч гомдол санал байхгvй.

Гэхдээ насанд хvрэгчдэд єгєх яаралтай эмнэлгийн тусламж vйлчилгээ авах ёстой vйлчилгээг нь эмнэлгvvд дотоод нєєц бололцоогоор бvрэн хамруулж, тасалдалгvй ажиллаж чадсан.

Эх сурвалж:

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.