Дорнод аймгийн МХГ-аас явуулж буй шалгалтаар тус аймгийн Хэрлэн сумын нэг иргэн хууль бусаар 49 зээр агнасныг илрүүлжээ. Уг иргэнийг 49 сая төгрөгөөр торгож, гэмт үйлдлийг нь цагдаагийн газарт шилжүүлэн шалгуулж байгаа аж. Эко үнэлгээгээр нэг зээрийн нөхөн төлбөр 500 мянган төгрөг байдаг бөгөөд хуулиар үүнийг хоёр дахин нэмж торгох заалттай байдаг. Хураан авсан зээрийг худалдан борлуулах эрхийг суманд олгожээ.
Эх сурвалж www.wikimon.mn