Нийслэлийн тээврийн газраас өнгөрсөн онд “Ub Bus” гар утасны аппликейшнийг гаргажээ. Уг аппликейшнийг ухаалаг утсандаа суулгаснаар суухыг хүссэн автобус нь хаана явж байгаа, хэдэн минутын дараа ирэх зэрэг мэдээллийг авч болох юм байна.
Иргэдийн хувьд энэ аппликейшний хэрэглээ, мэдээлэл тааруу байгаа юм. Өвлийн цагт автобус хүлээж, гадаа даарч зогсохын оронд энэхүү аппл иргэдийн хувьд таатай ажил болсон гэдгийг албаныхан хэлж байна. Уг аппликейшнийг ашиглахдаа гар утсандаа татаж, GPS-ээ асаагаад хүлээж буй автобусны чиглэлээ хийх юм. Ингээд тухайн автобус хаана явж байгаа, хэдэн минутын дараа ирэх мэдээлэл ирэх юм. Өвлийн цагт автобусны цонх цантсан үед буудал андуурах тохиолдлоос сэргийлэх боломжтой юм. Үүний тулд иргэд буух зогсоолоо аппликейшндээ сануулахад л хангалттай юм байна.
www.goodnews.mn