Үүнийг Х.Болорчулуун гишүүн хуулийн нэр барьж, дээрэм хийж байгаагаас өөрцгүй явдал хэмээсэн юм. Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн энэ оны төсвийн тодотгол тойрсон асуудалд байр сууриа илэрхийлэв. “Ч.Сайханбилэгийн шийдлийн Засгийн газрыг бизнесийн том бүлэг лэлүүдэд ээлтэй, энгийн иргэн, жижиг , дунд бизнес эрхлэгчдэд халтай ажиллаж байна” гэж тодорхойлов. Тэрбээр “Онцгой албан татвар төлдөг, том компаниудад нэг ам.долларыг 1450 төгрөгөөр тооцож төлүүлнэ гэж байна. Гэтэл жирийн иргэн ам.доллараа 1900 төгрөгөөр авч байгаа. Эндээс хэнийг хаацайлж байгаа нь тодорхой байна. Түлш, шатахуун, мөрийтэй тоглоомын татварыг төлөхдөө олигархиуд нэг ам.долларыг 1450 төгрөгөөр тооцож төлөх гэж байна. Жирийн иргэн ямар нүгэл хийсэн болоод 1900 төгрөгөөр тооцож төлөх ёстой юм бэ” гэв.
Түүнчлэн энэ Засгийн газар иргэдийнхээ халаасыг цөлмөх бодлого явуулж байгаад бухимдаж байгаагаа дуулгасан. Товчхондоо Засгийн газар малчдад маш хатуу бодлого баримталж, бүх урамшууллыг нь танаж, иргэдийнхээ бүсийг чангалсан залхуу бодлого хэрэгжүүлж байна гэсэн юм. УИХ- ын гишүүн С.Ганбаатарын хувьд 11 сумын иргэдтэй уулзаад иржээ. Хэрвээ шийдлийн Засгийн газар одонтой эхчүүдийн мөнгийг хасах шийдвэр гаргавал Ч.Сайханбилэгийг огцруулах албан бичиг өргөн барихаа мэдэгдлээ.
Эх сурвалж http://www.info.mn