Улаанбаатар хотын Хурал нь 1989 оноос гvйцэтгэх засаглалаасаа тусгаарлан бие дааж дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, Тэргvvлэгчидтэй болсон байдаг. Одоо Нийслэлийн Иргэдийн тєлєєлєгчдийн Хурал нь 45 тєлєєлєгч, 11 Тэргvvлэгчтэй, орон тооны дарга, нарийн бичгийн дарга, ажлын албатайгаар ажиллаж байгаа.
НИТХ-ын 45 тєлєєлєгч сонгогдсон цагаасаа єнєєг хvртэл улирал тутам 10 сая тєгрєгийн урамшуулал авч байгаа. Єєрєєр хэлбэл НИТХ байнгын ажиллагаатай биш учраас улирлаар тооцон урамшуулал болгож сард 3.3 сая тєгрєг олгодог гэсэн vг. Нэг Энэ бол Монголд хамгийн ихэд тооцогдох цалингийн нэг гэж ойлгож болно.
Дээр нь аймаг, дvvргийн ИТХ-ын бvх тєлєєлєгч нар улирал бvр таван сая тєгрєгийн урамшуулал авдаг. Нийслэлийн есєн дvvрэг нийтдээ 500 тєлєєлєгчтэй гээд тооцвол тун дориун тоо гарна. Гэтэл єнгєрсєн оны 12 дугаар сард Улаанбаатар хотын 2015 оны тєсвийг батлахдаа НИТХ-ын олонх, цєєнхийн аль аль нь энэхvv зардлаа бууруулахыг огхтон ч хvсэлгvй улайран хамгаалсаар батласан. Улаанбаатар хотын удирдлагууд, иргэдийн тєлєєлєгчидтэйгєє найзан дундаа орж, ярилцаж батласан нийслэлийн ирэх оны тєсвєєр НИТХ-ын тєлєєлєгчид 2.7 тэрбум тєгрєг авч vрэх эрхтэй болчихоод байгаа.
Ер нь ингэхэд жилдээ ядарсан улсынхаа тєсвєєс 2.7 тэрбум тєгрєг гаргуулан авч гадаадад хєл бємбєгийн тэмцээн vзэж, арван хэдvvлээ зугаалж, дэлгvvр хэсэн мєнгєє vрцгээдэг НИТХ-ын тєлєєлєгч нэртэй 45 хvн юу хийж, хэний татварын мєнгєєр тансаглаж сууцгаадаг нєхєд вэ. Тэд сард алдаг оног нэгээс хоёр удаа цуглан хуралдсан болохдоо 6.7 тэрбум тєгрєгийг бидний хэлж заншсан “Хогны ногоон” уутанд зориулан тєсєвлєж, єнгєрсєн онд Улаанбаатар хотын ногоон байгууламжыг сайжруулах, цэцэг тарих, хот тохижуулалтад зориулсан нэрээр 5.8 тэрбум тєгрєгийн тохиролцоо, наймаалцал хийсээр єнгєрvvлсэн нь нууц биш.
Єнєєдрийн НИТХ-ын тєлєєлєгч дээрх 45 эрхэм 2012 оны УИХ-ын сонгуулиас дутуугvй дуулиан шуугиан, тохиролцоо, наймаалцлаар энэ суудалд заларцгаасныг Улаанбаатарчууд мартаагvй байгаа. Улаанбаатарын аль чухал хэсэгт газар эзэмших, танил талаа ашигтай тендерт ялуулах, єєрсдєє тєсвийн ерєнхийлєн захирагчийн суудалд залрах гээд НИТХ-ын тєлєєлєгчдийн гар хvрч, хошуу холбогддоггvй салбар бараг л байхгvй гэхэд болно. Тэдний дунд Улаанбаатар хотын захирагчийн орлогчид, дэд сайд, дvvргийн Засаг дарга нар, тєрийн болон олон нийтийн ємчит томоохон компаны захирлууд, намын томилгоогоор шургалсан “нялх Сэнгvм”-vvд гээд чухам л 45 єнгє, будаг холилдож буй. Харин тэдэнд дундын нэг л vнэн байгаа нь Улаанбаатар хотын хєгжил дэвшилд онцын ач холбогдолгvй, “хогны ногоон” уут, цэцэг, замын тендер тєдийхнєєр ажил нь тодорхойлогддог энэ 45 хvн ядарсан улсынхаа тєсвєєс 2015 онд салгаж авах 2.7 тэбумынхаа тєлєє нэг хvн шиг хоолой нийлvvлэн “Тийм” гэсэн нь л билээ.
Ихэнх нь дарга, компанийн захирал эдгээр хvмvvсийн тєсвийг тал хувиар таначихад эд нар бараг л анзаарахгvй. Бодит хэмнэлт гаргах ёстой мєнгє нь эхчvvд, хvvхдvvд, алдарт эхийн одонгийн мєнгє бус НИТХ-ын тєлєєлєгч нэртэй дээрх 45 эрхмийн 2015 онд авахаар тєсєвлєсєн 2.7 тэрбумаас эхлэх ёстой.
Монгол Улсын эдийн засаг, банк санхvvгийн системд нvvрлээд байгаа бодит хямралыг багасгахын тулд Шийдлийн Засгийн газар 2015 оны тєсвийн зардлыг нэг их наяд тєгрєгєєр танахаар болоод байгаа.
Єнгєрсєн 2014 оны татварын орлого бvрдvvлэлт нэг их наядаар тасарсан учир эрх баригчид бодит хєрсєн дээрээ бууж зардлаа бууруулах, орлогоо нэмэгдvvлэхийн тулд тодорхой хэдэн татварыг хоёроос гурав дахин нэмэгдvvлэхээр ханцуй шамлан дайрч эхлээд байгаа.
Засгийн газраас хэд хэдэн тєрлийн татварын хуульд єєрчлєлт оруулж нэмэгдvvлэхээр болоод байгаад орон сууцны татвар, авто машины татвар, бууны татвар, малын хєлийн татвар багтаад байгаа.
Эрх баригчид Хєрєнгийн албан татварын тухай хуульд нэмэлт єєрчлєлт оруулахдаа хэнээс хэдэн тєгрєг салган авч болохыг айхтар сайн тооцсон байгаа юм. Єнєєдєр Улаанбаатарын гудамжаар холхиж байгаа гурван машины нэг нь “Рrius” байгааг тэд тун сvрхий анзаарчээ. Тэр ч vvднээс авто машинуудад цилиндрийнх нь багтаамжаас хамааруулж татвар ногдуулахдаа “Prius”-ийнхийг гурав дахин єсгєхєє мартсангvй. Товчхондоо “Рrius” унадаг иргэн татварт 36 мянган тєгрєг тєлдєг байсан бол энэ хууль батлагдсанаар 108 мянган тєгрєгийн татвар тєлєхєєр болоод байгаа.
Ард иргэдийнхээ нуруун дээр ачаа vvрvvлэхээр яарч байгаа эрх баригчид давын ємнє єєрсдєєсєє, нийслэлээс тєсє мєнгєний хэмнэлтээ эхлvvлэх ёстой санагдана.
Уг нь НИТХ-ын vйл ажиллагааны vндсэн зорилтыг “Нийслэл хотын нийгэм, эдийн засаг, хот байгуулалтын хєгжлийн ойрын жилvvдийн бодлогыг тодорхойлон, тvvнийг хэрэгжvvлэхэд иргэд, хамт олны бvтээлч санаачлага, идэвхтэй оролцоонд тулгуурлан ажиллах зарчмыг баримталж, хvний хєгжлийг бvх талаар хангах боломж нєхцлийг бий болгох, нийслэлд нутгийн єєрєє удирдах ёсыг хєгжvvлэх, нийслэлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгож, бие даан ажиллах эрх зvйн орчныг бvрдvvлэхэд оршино” хэмээн тодорхойлсон байдаг юм билээ.
Vнэхээр л иргэдийнхээ тєлєє ажиллахаар тангараг єргєсєн юм бол давын ємнє НИТХ ын гишvvн бvр улиралд 10 сая тєгрєг, дvvргийн ИТХ ын гишvvн улиралд таван сая жилд 20 сая тєгрєг урамшуулал нэрээр цалин хангамж дээрээ нэмж авч байгаа єнєєдрийн гажуудлыг даруйхан vгvй болгох ёстой. Тэдний унаж байгаа Лексус 570, Ланд-200, Лексус 470-ын шатахууны зардал дунджаар нэг сая 500 мянга, жолоочийн цалин 800 мянга, єєрийнх нь цалин хангамжтайгаа нийлээд 3-4 сая тєгрєг гэж тооцвол ямар ч баялаг бvтээдэггvй тэдний хувьд жинхэнэ цамаан, vрэлгэн зардал юм. Тэдний энэ тансаглалыг танаж, хасахаас ажлаа эхлэх цаг болжээ, НИТХ-ын дарга, ноён Д.Баттулга аа.
Эх сурвалж: