Comment.mn

“Цусгүй тулаан” эхлүүлсэн трансжендер мисс, Ганбууш хоёрын “Учиртай урилга”

Нэг нэвтрүүлэгт ээлж дараалан уригдаж, хамаг түүхээ тоочсон биш хоорондоо муудалцаж, хэрүүл шуугиан дэгдээх дээрээ тулаад байгаа трансжендер мисс Б.Солонго, “жинхэнэ” эмэгтэй гэгддэг Ганбууш буюу Н.Ган-Од нар ёстой л “цусгүй тулаан” эхлүүлжээ.

Трансжендер миссийн хувьд, энэхүү нэвтрүүлэгт “Эд эрхтнээ хэрхэн өөрчилж, түүнийгээ яаж үнэд хүргэх талаараа энд тэндгүй ярьж явах нь тийм ч зохистой асуудал биш. Тэгээд ч сүүлийн үед гарч ирж байгаа бэлгийн цөөнх өмнөх үеэ бодвол харьцангуй боловсролтой, ухаалаг, соёлтой залуус байдаг нь нууц биш. Миний хувьд, ямар нэгэн гоо сайхны мэс заслаас илүүтэй залуу насаараа гоёно” гэж ирээд л илэн далангүй ярилцжээ.

Энэ бүхэн нь “эртний танил” Ганбуушийг жинхэнэ утгаараа “өдсөн” хэрэг хэмээн үзэж, цаадах нь ч зүгээр сууж төвдсөнгүй. “Учиртай урилга” нэвтрүүлгийн ээлжит зочноор оролцохдоо “Тагнуулын ерөнхий газрын өмнөх цэцэрлэгт тэр Солонго чинь зогсдог гэж надад Анужин хэлсэн. “Хаан бууз” цайны газарт болсон зодоон хүртэл тэр хүнтэй холбоотой. Нэг биеэ үнэлэгч эмэгтэй “Та нар шиг юмнууд бидний орлогыг бууруулж байна” гээд гар утсыг нь хана руу шидсэнээс болоод зодоон гарсан гэнэ лээ” хэмээн ярьжээ.

Өөрийг нь гудамжинд зогсдог биеэ үнэлэгч, танхай зодоончин гэж олон нийтийн өмнө “цоллосон” Ганбуушийг трансжендер мисс Б.Солонго шүүхэд өгөхөө мэдэгдсэн бөгөөд мөнөөх Анужин нэртийг ч давхар “шүүх” ёстой хэмээжээ. Ийнхүү сүүлийн жилүүдэд харьцангуй ихэсч байгаа бэлгийн цөөнхийн төлөөлөл болсон энэ эрхмүүдийн “Учиртай урилга”-ыг танд сонирхуулъя.


Эх сурвалж: www.photonews.mn

Төр Төмбөгөр

1 сэтгэгдэл

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.