Онцгой байдлын ерөнхий газар нь Бодлого зохицуулалт, хамтын ажиллагаа, Захиргаа, удирдлагын, Гамшгаас урьдчилан сэргийлэх, Гамшгийн шуурхай удирдлагын, Гал түймэртэй тэмцэх, Улсын нөөц, Хүмүүнлэгийн тусламжийн, Санхүү, хангалт үйлчилгээний газар, Хяналт -шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтэс гэсэн долоон газар, нэг хэлтэстэйгээр ажиллана. Өмнө нь ОБЕГ 6 газар, 15 хэлтэстэйгээр ажиллаж байсан юм. ОБЕГ-ын даргын тушаалаар тус салбарт олон жил ажилласан, туршлагатай, гамшгийн удирдлагаар мэргэшсэн удирдах ажилтнуудаар газар, хэлтсийн дарга нараа томилжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
Энэ оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг Монгол Улсын Шадар сайдаар батлуулав. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцэд зарим өөрчлөлтийг оруулаад байна.