Comment.mn

Нарангийн энгэрт гурван хүний булш ухжээ

Бидний хэлж заншсанаар Нарангийн энгэр буюу шарил тавьдаг газраас өнгөрсөн баасан гаригт гурван хүний шарилыг ухсан ноцтой хэрэг гарчээ. Энэ талаар “Улаанбаатар буян” компанийн ажилтан цагдаад дуудлага өгчээ. Цагдаагийн байгууллагаас хүмүүс ирж ухагдсан шарилын зургийг авч, үзлэг шалгалт, тэмдэглэлээ хийгээд явсан байна.

Энэ хэргийн талаар дээрхи компанийн ажилтнаас тодруулахад, “Өвлийн улиралд шарил ухах асуудал байнга гардаг. 1997 оноо хойш шарил ухагдаад байдаг юм. Өнгөрсөн баасан гаригийн тухайд гэвэл шинээр тавигдсан гурван хүний шарилыг ухсан байна. Манай зүгээс ар гэрийнхэнд нь хэлдэггүй, цагдаагийн байгууллагаас ар гэрийнхэнд дуулгадаг байх. Чухам ямар зорилготой, юуг нь авах гэж ухдагийг мэдэхгүй юм.

Хуучны шарилуудын тухайд бол төмөр мод зэргийг хүмүүс ухаж аваад гал түлдэг юм шиг байна лээ. Урьд хайрцгийг нь авч байгаад баригдсан хүмүүс байдаг ш дээ. Тиймээс саяын ухагдсан шарилын  тухайд цагдаагийн байгууллагаас ар гэрийнхэнд нь дуулгаасай гэж хүсмээр байна” гэлээ.
Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.