Эх сурвалж http://www.info.mn
Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын тэмцээн Токио хотноо эхэллээ. Хацү башёгийн эхний өдөр ёкозүна Хакүхо М.Даваажаргал комүсүби Точиозантай, ёкозүна Какүрюү М.Ананд комүсүби Такаясү, ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж Точиношинтай учраа таарчээ. Тэгвэл озэки Котошёогикү Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй, озэки Гоэйдо Икиойтой оноолт таарсан бол сэкивакэ Ичиножёо А.Ичинноров япончуудын найдвар болоод буй Эндотой барилдсан байна. Хацу башё Токи хотноо нэгдүгээр сарын 11-25-ны хооронд болно Тус башёд их аварга Хакүхо М.Даваажаргал түрүүлбэл мэргэжлийн сүмогийн түүхэнд хамгийн олон түрүүлсэн буюу 33 түрүүтэй бөх болж, түүхэнд мөнхрөх юм.