Comment.mn

Айлын гэр ухаж байгаад баригдав

Айлын зуслангийн байшин ухаж байсан этгээдүүд үйлдэл дээрээ баригдсан байна. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэв журмын офицер, цагдаагийн ахмад Х.Батжаргал, ахлах ахлагч М.Гантулга нар тус дүүргийн нутаг дэвсгэрт зуслангийн чиглэлд хулгайн гэмт хэрэг хийдэг, 30 гаруй үйлдэлтэй бүлэг этгээдүүдийг үйлдэл дээр нь илрүүлжээ.

Тодруулбал, 2015-01.08-09 нд шилжих шөнө Сэлхийн чиглэлд бүлэг этгээдүүд тээврийн хэрэгсэл ашиглан айлын зуслангийн байшин ухаж байгаад ийнхүү үйлдэл дээрээ баригдсан байна. Мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явуулж шалгахад тэд одоогийн байдлаар 30 гаруй гэмт үйлдлээ хүлээгээд байгаа аж. Тэд айл бүрээс мөнгөн аяга, хивс, зурагт, буу гээд олон төрлийн эд зүйлсийг нь хулгайлж хямд үнээр зарж борлуулдаг нь тогтоогджээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.