Нийслэлийн Боловсролын газар, Монголын Сурагчдын Холбооноос Өргөө кино театртай хамтран сурагчийн нэг өдрийг санаачилан сурагчийн үнэмлэхээр 20-50 хувийн хөнгөлөлт үзүүлж, кино боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм.
Сурагчийн үнэмлэхийг дэмжих үүднээс “Ухаалаг сургууль” хөтөлбөрийг Хаан даатгал, Монре даатгалын компаниудтай хамтран нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудад сурагчийн үнэмлэх уншигч машинуудыг үнэ төлбөргүйгээр байршуулахаар болсон бөгөөд уг машиныг ерөнхий боловсролын сургуулиуд байршуулахыг хүсвэл дээрх хоёр даатгалын компанид хандаж болох юм. Мөн “Кэвико” компанитай хамтран үнэ төлбөргүйгээр онлайн сургалтад хамрагдах, интернэтэд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх зэрэг олон ажлыг сурагчдад зориулан шинээр нэвтрүүлж байна.
Нийслэлийн сурагчийн үнэмлэх нь 1400 төгрөгний үнэтэйгээр ашгийн бус зорилгоор гарч байгаа бөгөөд 2015 оны 1 сарын 27-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.
Эх сурвалж http://www.info.mn