Comment.mn

Халдлага үйлдсэн террористууд алагдлаа

Францын “Charlie Hebdo” хэмээх шог сэтгүүлийн байранд халдлага үйлдэж, 12 хүний аминд хүрсэн ах, дүү Куашийг Парисын хойд хэсэгт орших агуулахаас зугтаж явахад нь цагдаа нар буудаж хороожээ. Хэрэгтнүүд алагдахаасаа өмнө Парис хотоос 35 километрийн зайд орших Даммартен-ан Гоед тосгонд супермаркет барьцаалж, дахин дөрвөн энгийн иргэнийг буудаж хөнөөсөн байна.

Тусгай хүчнийхэн супермаркетад ирж, барьцааны хүмүүсийг чөлөөлөх үеэр хэрэгтнүүд зугтаж байгаад цагдаа нартай буудалцан ийнхүү буудуулжээ. Энэ үеэр хэрэгтнүүд цагдаа нарын өөдөөс гал нээж, хоёр албан хаагчийг шархдуулж амжсан байна.

“Le Figaro” сонины мэдээлснээр цагдаа нар кафег бүслэлтэд авсны дараа хэд хэдэн удаа дэлбэрэлт болох чимээ гарч, утаа суунаглаж эхэлсэн гэнэ. Аврах ажиллагааны хүрээнд 15 хүнийг эсэн мэнд гаргаж авсан бол өөр дөрвөн хүн хүнд шархдсан байна.

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд телевизээр хэлсэн үгэндээ үндэсний хэмжээн дэх эмгэнэлт үйл явдал боллоо гээд “Бид бүхэн өндөр сонор сэрэмжтэй байх ёстой. Мөн ард түмнээсээ эв нэгдэлтэй байхыг хүсэж байна. Энэ бол бидний хамгийн хүчтэй зэвсэг юм” гэжээ.

Харин Ерөнхий сайд Мануэль Вальс Францын тагнуулын хүчин тодорхой алдаа гаргасан гэж зэмлэсэн байна. “Халдлага үйлдсэн этгээдүүд 17 хүний аминд хүрлээ. Энэ бол алдаа гарсан гэсэн үг” гэж тэрээр хатуухан мэдэгдэл хийжээ.

О.Мөнхдуулга

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.