Comment.mn

УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшихээр зэхэж байна –

УИХ-ын дарга З.Энхболд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг огцруулахад чамгүй үүрэг гүйцэтгэсэн хүний нэг гэж гадуур ярилцсаар байгаа билээ. Тэрбээр Н.Алтанхуягийг суудлаас нь ховхлоход гар бие оролцсон гэхээс гадна АН-ын даргын сэнтийгээс нь буухад хүргэжээ. Түүгээр зогсохгүй твиттерээр “Би АН-ын дарга болно” гэж зарласан нь УИХ-ын даргын суудал түүнд багадаж буйг илтгэнэ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар нэг жил хүрэхгүй хугацаанд ажиллаж байхдаа нам нь сонгуульд ялагдмагц бушуухан ажлаа өгч, алс холын Америкт эрдэм номын мөр хөөж, толгойгоо цэнэглэхээр явж байсан энэ нөхөр эргээд намдаа хайртай нэгэн болон хувирч, тэр ч бүү хэл намын дарга болно гэдгээ зарлаж байгаа нь ичих булчирхайгүй хүн юм даа гэх бодлыг төрүүлнэ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн далбаан дор олон жил дарагдаж явсан тэрбээр бие жижиг ч бэлчээр томтой нэгэн гэдгээ харуулахаар зэхэж байгаа аж. Ямартай ч ирэх оны эхээр болох АН-ын ээлжит Их хурлаар З.Энхболд ямар ч өрсөлдөгчгүй намын дарга болох магадлал өндөр байна. “Шонхор” фракциас гарсанаа зарласан тэрбээр дан ганц фракцийн гишүүн байхаас илүү нам доторхи бүхий л фракциудын толгойлогчдын базсан бэлчээр томтой дарга болохыг хүсэж байна.

Үүнээс гадна тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуульд АН-ыг толгойлон авч орсноор сууж үзээгүй Ерөнхий сайдын суудалдаа тухалж, эс бүтвээс 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшихийг үгүй гэх газаргүй талаар зарим нэг УИХ-ын гишүүд ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярих нь үнэнд нийцэх болов уу. Тэр цагт гол өрсөлдөгч болох МАН зүгээр л нэг бие сэтгэл, гар нь цэвэр бөх Б.Бат-Эрдэнээ дахин сойхгүй нь тодорхой. Хуучин цагийн лидэрүүд нь үеэ өнгөрөөж, тараа таниулсан энэ цаг үед З.Энхболдод харин Ерөнхийлөгч болох хамгийн дээд хүсэл мөрөөдөл нь энэ л онд биелж магадгүй юм. Эс бөгөөс тэрбээр хэн ч биш болно. Эх сурвалж www.wikimon.mn

Эх сурвалж : www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.