Comment.mn

Гурвуулаа архи ууж байгаад хоёр нь нас баржээ

Дорнод аймаг дахь “Монгол алт компани”-ийн уурхайгаас нүүрс зөөдөг хоёр жолооч нас барсан гэсэн мэдээлэл байна.

Тодруулбал, нас барсан хоёр жолоочийн нэг нь энэ сарын 7-ны шөнө нас барсан бол нөгөө нь энэ сарын 08-нд амиа алджээ.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр дээрх жолооч нар  “Хотун” хэмээх компанийн жолооч нар бөгөөд тухайн үед гурвуулаа архи уусан аж. Гэхдээ хоёр нь нас барсан учраас гуравдагч этгээдийг сэжигтнээр татан шалгаж байгаа гэнэ.

Одоогоор тус газарт шинжээч нар ажиллаж байгаа бөгөөд шинжээчдийн дүгнэлт гарсны дараа харьяа компаниас нь мэдээлэл хийх юм байна.

Э.Мөнх

Эх сурвалж: www.tumen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.