Comment.mn

Г.Уянга ноцтой баримтын гэрч болов

УИХ-ын гишүүн Г.Уянга чуулганы танхимд хааяа гудамжны жагсаалд дээр байгаа шигээ чанга хашгирахгүй ч овоо жинтэй юм хэлээд авдаг болсон. Тэрбээр саяхан нэгэн ноцтой баримтын сэжүүр цухуйлгаж орхилоо.  Юу гэвэл Монгол банкны удирдлага  газар, хэлтсийн дарга нартаа сая саяар нь мөнгө тараасан  тухай мэдээлэв. Хэлтсийн дарга нараа 60-100 сая төгрөгөөр урамшуулсан бол газрын дарга нартаа 120-250 сая төгрөг  шаглан болгож өгсөн гэнэ. Эдгээр  шагнал урамшуулал нь нийт дүнгээрээ 3 тэрбум орчим төгрөг болж буй аж. Мөн дотоод аудитын газрын ажилтнуудаа ч бас их хэмжээний мөнгөөр урамшуулсан тул  энэ талаар хяналт шалгалт хийгдэхгүй байгаа юм байна.  Төгрөгийн ханш унаж, валютын ханш тэнгэрт хадан, Монгол банкны валютын нөөц шавхагдаж буй хүнд үед ийнхүү  хурган дарга нартаа мөнгө цацаж байгааг  Г.Уянга олоод харчихаж.  Түүний гэрчилсэн энэ асуудлыг хэрхэн шийдэх нь одоогоор тодорхой бус байна.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.