Эмэгтэйчүүдийн 48кг-ын шилдэг бөх Г.Отгонцэцэг Казахстан улсын нэрийн өмнөөс барилдахаар болжээ. Тодруулбал, Монголын жүдо бөхийн холбоо, Казахстан улсын жүдо бөхийн холбоо өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гэрээ үзэглэжээ. Энэ гэрээнд эмэгтэйчүүдийн 48кг-ын шилдэг бөх Галбадрахын Отгонцэцэгийг Казахстан улсын нэрийн өмнөөс барилдуулахаар болсон байна. Учир нь Казахстаны жүдо бөхийн холбооноос дээрх саналыг тавьсан бөгөөд МҮОХ-ноос зөвшөөрөл авч, МЖБХ-той холбогдох гэрээ хэлэлцлүүдийг хийсэн аж. Тиймээс Г.Отгонцэцэг хэсэг хугацаанд Монголдоо шигшээ багтаа бэлтгэл хийгээд Казахстан улсыг зорих юм байна.
Тэрбээр өнгөрсөн онд Москвагийн их дуулгад финалдаж мөнгөн медаль, Астанагийн Гранприд түрүүлж, Чиндаогийн Гранпригээс хүрэл медаль хүртэж олимпийн эрхийн чансааг тэргүүлэх болсон билээ.
Б.Одон
Эх сурвалж: www.shuud.mn