Comment.mn

Одонгийн мөнгийг ялгавартай олгохыг эмэгтэй гишүүд эсэргүүцэж байна

УИХ-ын эмэгтэй гишүүд одонгийн мөнгийг ялгавартай олго хыг эсэргүүцэж байгаа аж. Энэ дагуу тэд халамж руу ялангуяа жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн мөнгө, эмч багш нарын24-36 сарын нэмэгдэл зэр гийг хасахын эсрэг байгаагаа илэр хийлэн Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн байна. Олон хүүхэд тө рүүлж өсгөсөн эхийг“Эхийн алдар I,II” одонгоор шагнаж, мөн-гөн урамшуулал олгох хууль хэрэг жээд гурван жил гаруйн хугацааг үдэж байгаа билээ. Уг нь улсынхаа хүн амыг өсгөж олон хүүхэд тээж, төрүүлсэн эхчүүдийг алдаршуулах нь зүйн хэрэг. Засгийн газраас оруулж ирсэн 2015 оны төсвийн тодотголд төсвийн алдагдлаа багасгаж, халамжийн зарим бод логоо цэгцлэх, татварын оновчтой бодлого хэрэг жүүлэхийг зорьсон гэж танил цуул га хийсэн. Үүний хү-рээнд багтсан хэд хэдэн асуудал дотор эхчүүдэд одонгийн мөнгийг ялгавартай олгох тухай багтсан байгаа юм. Ингэхдээ үр хүүхдүүд нь өсөж том болсон бол одонгийн мөнгө өгөхгүй байхаар төсвийн тодотголд тусгасан. Харин энэ шийдвэр олон мянган эхчүүдийн сэтгэлийг гонсойлгож, сонины редакцийн утас хэдэнтээ хангинаж, “Одонгийн мөнгөө хасуулахгүй” гэх ээжүүд санал хүсэлтээ илэрхийлж байгааг энд дурдах нь зүйтэй болов уу. Өмнө нь эхчүүдэд 5-8 хүүхэдтэй эхэд хоёрдугаар зэргийн одон, наймаас дээш хүүхэдтэй бол нэгдүгээр зэргийн одон олгодог байсан бол эдүгээ 4-6 хүүхэдтэй бол хоёрдугаар зэргийн, зургаагаас дээш бол нэгдүгээр зэргийн одон олгож байгаа юм. Шинэ оны эх ний амралтын өдрүүдэд УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол Завхан аймагт ажиллаад ирсэн. Завхан нутгийн зон олонтой уулзахад тавьж байсан гол асуудал нь хүүхдийн мөнгө хасах, эхчүүдэд одонгийн мөнгө ялгавартай олгохыг эсэргүүцэж байсан гэдгийг сайд хэлж байгаа юм.

 

М.ӨГӨӨМӨР

Эх сурвалж: www.unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.