Энэ сарын 18-нд Монгол бөхийн өргөөнд Увс аймгийн Зүүнговь сумын харъяат, Увс нутгийн домогт “Долоон хар”-ын нэг гэгдэх Монгол улсын Начин Дүгэрийн Солооны нэрэмжит аймаг цэргийн цолтой хүчит 256 бөхийн гал гарсан сонирхолтой барилдаан болох гэж байна.
Уран сайхан барилдаанаараа олон түмнээ баясгаж явсан хүчит начныхаа алдрыг мөнхлөх, хойч үед таниулах, шинэ залуу бөхчүүдийн барилдааны ур чадварыг дээшлүүлж урамшуулан дэмжих зорилготой энэхүү барилдааныг Увс аймгийн Зүүнговь сумын Нутгийн зөвлөл, Монголын үндэсний бөхийн холбоо, Увс аймгийн “Увс нуур” бөхийн гал, түүний үр хүүхэд, төрөл төрөгсөд хамтран зохион байгуулж байна.
Монгол бөхдөө хайртай, бөхөө дээдэлдэг ард түмэн та бүхнийг хүрэлцэн ирж, аймаг цэргийн цолтой хүчит 256 бөхийн хурд хүч, эр бяраа гайхуулсан үзүүштэй сайхан барилдааныг үзэж сонирхохыг урьж байна.
Монгол бөхийн босоо хийморь мөнх оршиг…
2014 оны 01 сарын 18-ны 14:00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.
Эх сурвалж : PHOTONEWS.MN