Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны улсын хэлэлцээр эхэлсэнтэй холбогдуулан иргэдийн орлогыг хасна, танана, ажилчдыг цомхтгоно гэсэн Засгийн газрын шийдвэрийг төрийн үйлчилгээний албан хаагчдын ҮЭ-ийн холбоодоос эсэргүүцэж байгаагаа өнөөдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны мэдээллийн танхимд мэдэгдлээ. Төсвийн тодотголд тусгуулхаар дараах шаардлагыг тавьж байгаа аж. Үүнд: 1. Нийгмийн хамгааллын асуудлыг хүрсэн түвшнээс бууруулахгүй байх. 2. Төрийн үйлчилгээний ажилтнуудын цалинг 60 хувиар нэмэгдүүлэхэхэд шаардагдах төсвийг тусгах, 3. Төрийн үйлчилгээний албан хаагчдын тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийг төсөвт хуульд заагдсанаар тусгах, гэх мэт. Эдгээр шаардлагуудын хариуг өнөөдрийн дотор буцаан өгөхгүй бол маргааш буюу 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр хуучнаар “Чингисийн талбай”-д хөдөө орон нутгийн төлөөллүүд болон, эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарын төлөөллүүд хамтран жагсаал хийнэ хэмээн Монголын эрүүл мэндийн ажилтны, үйлдвэрчний эвлэлийн хобооны дарга Б.Мягмар албан ёсоор мэдэгдлээ. “Иргэд, хүүхдүүдтэй хамгийн ойр ажилладаг байгууллагуудын хувьд, цалин бага байсаар байхад нэмж хасаж, танана гэдэг асуудал байж болшгүй зүйл юм” хэмээн тус холбооны гишүүд болон ажилтнууд үзэж байгаа юм.
Эх сурвалж: www.ugluu.mn