Гэсэн хэдий ч сүүлийн үед барууны орнуудын хэвлэлүүдэд Грекийн тухай бичиж эхэлсэн нь тус улсад энэ сарын 25-ны өдөр болох парламентын сонгуультай холбоотой. Энэ сонгуульд СИРИЗА хэмээх зүүний популист эвсэл ялалт байгуулвал тус улс дахь улс төрийн нөцөл байдал эрс өөрчлөгдөх юм. Тус эвслийн тэргүүн Алексис Ципрас эрс хэмнэлтийн бодлогыг зогсоож, тус улсын өрийн нэг хэсгийг хүчингүй болгуулахын төлөө ажиллана гэдгээ амласан юм. Харин Германы хувьд энэ нь маш эрсдэлтэй нөхцөл бүрдүүлнэ Германы эрх баригчид Грек дэх зүүний Засгийн газарт буулт хийсэн тохиолдолд өмнөх бодлогоо өөрчлөхөөр өөр аргагүй болно. Тиймээс Германы рэх баригчид Грекийн сонгогчдод хандан сануулга маягаар “Та нарыг еврогийн бүсээс гаргахад айх юм алга. Та нарыг заавал тэсч суух албагүй” гэсэн бор шувууг хэвлэлүүдээр дамжуулан хүргэжээ. Учир нь еврогийн бүс дэх нөхцөл байдал 2010, 2012 онтой харьцуулахад хавьгүй тогтвортой болсноос гадна Грекийн евро бүсээс гарсан тохиолдолд хохирох магадлалтай оролцогчдыг дэмжих механизм бий болгож, хөрөнгө тусгажээ.
Эх сурвалж http://www.info.mn