Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан Дэлхийн банкнаас хэрэгжүүлдэг олон төсөл хөтөлбөр дундаас боловсролын салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд сэтгэл хангалуун байдгаа илэрхийллээ.
Уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан болон Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жим Андерсон нар Дэлхийн банкнаас цаашид Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар харилцан ярилцаж, санал солилцов хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Эх сурвалж http://www.info.mn