2015 оны төсвийн тодотголын хүрээнд оюутны тэтгэлэг авах босгыг өндөрсгөж, төсөвт хэмнэлт хийхээр шийдсэн байна. Одоо үйлчилж байгаа хууль эрх зүйн орчноор оюутны үндэснийи тэтгэлгийг 2.0-оос голч дүнтэй суралцсан оюутанд олгосодог байгаа.Тэгвэл хавтгайруулан олгодог үндэсний тэтгэлгийг сурлагын амжилттай нь уялдуулах, харин сурлагын өндөр амжилт гаргасан суралцагчдад олгож байгаа урамшууллын тэтгэлгийн хэвээр нь үргэлжлүүлэн олгох нь зүйтэй хэмээн үзсэн байна. Тиймээс үндэсний тэтгэлэгийн сурлагын амжилттай нь холбогдуулан 3.0 голч дүнгээс дээш суралцсан оюутанд олгохоор тооцсон ба ингэснээр 33.7 тэрбум төгрөг хэмнэнэ гэсэн тооцоог гаргасан байна.
Д.Солонго
Эх сурвалж: www.zindaa.mn