Comment.mn

Сайн аавын хүү үеийнхээ залуустай гар нийлэн Монголын урлагт содон бүхнийг хийх нээ

Энэ залууг Ж.Дамдинцэрэн гэдэг. Төгөлдөр хуурч, хөгжмийн онолын багш, “Гэр” Монголын маркетингийн агентлагийн захирал, “Жанцанноров сан”-гийн тэргүүн, “JCI Монгол” байгууллагын 2014 оны ерөнхий нарийн бичгийн дарга, “Монгол модел агентлаг”-ын загвар өмсөгч, “Global Shaper” нийгэмлэгийн гишүүн гээд түүний нэрний өмнөх тодотгол нь үеийнхээ залуусын төлөөл болж яваа нийгмийн идэвхитэй гэдгийг илтгэж байна.

Тэрбээр Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хүү. Япон улсын 126 жилийн түүхтэй Токиогийн Урлагийн их сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгссөн. Монгол Улсаас тус сургуулийг төгссөн анхны оюутан нь байсан гэдгээрээ онцгойрч чадсан нэгэн.

Эх орондоо ирсэн цагаасаа эхлэн “Гэр Монголын Маркетингийн Агентлаг” хэмээх компанийг байгуулан ажиллаж өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа билээ.

Хөдөлмөрч залуу маань саяхан Урлагийн бүх төрөлд уран бүтээлээ туурвиж ажиллаж амьдардаг залуучуудын дуу хоолой болж ажилладаг “Монголын урлагийн залуучуудын холбоо”-ны Ерөнхийлөгчөөр сонгогджээ. Тус холбоо нь 10 гаруй салбар зөвлөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулах юм байна. Мөн ирэх дөрөвдүгээр сард “Монголын урлагийн залуучуудын анхдугаар чуулга уулзалт”-ыг зохион байгуулахын зэрэгцээ олон арван ажлуудыг төлөвлөсөн гэнэ.

Ямартай ч сайн аавын хүү шинэлэг, содон бүхнийг Монголын урлагийн түүхийн хуудаснаа үеийнхээ залуустай гар нийлж бичнэ гэдэгт итгэлтэй байна. Залуу хүн хийж бүтээх, эрмэлзлэлээр өөдөө тэмүүлж яваа тэр бүхнээ хэрэгжүүлж эхэлсэн ажлаа үр дүнгийн Монголчууддаа харуулаарай Ж.Дамдинцэрэн.

 

Эх сурвалж: www.coment.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.