Comment.mn

Ахдаа дарамтлуулж, зодуулдаг байсан бүсгүй айх аюулгүй болов

Гэр бүл салалтаас үүдэж аав, ээжээсээ өнчирч, хол хөндий өссөн ахынхаа гэрт амьдрах болсноор байнгын зодуур нүдүүрт өртөж, хоёр ой зургаан сартай хүүгээ дагуулан Нийслэлийн “Түр хамгаалах байр”-нд тусламж эрэн очиж, улмаар тэндээ амьдрах болсон Д.Эрдэнэцэцэг гэгч бүсгүйд хүмүүс тусламжийн гараа сунгажээ.

Тэрбээр Өвөрхангай аймгаас ирсэн бөгөөд өөрийн гэсэн орон гэргүй, ажил төрөлгүй түүнийг хол хөндий өссөн болохоор төрсөн ах нь хажиглаж, хоёр настай хүүхдийг нь зодсоор байгаад татаж унадаг өвчтэй болгосон тул тэндээс зугтаж дээрхи байранд очжээ.

Харин байранд амьдарч байх хугацаандаа “Миний хүүг цэцэрлэг авдаг юм бол би ажил төрөл хийж чадна” гэдгээ мэдэгдэж байсан түүний хүүхдийг Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар цэцэрлэгийн эрхлэгч цэцэрлэгтээ авч, Т.Даваасүрэн гэдэг сайн санаат хүн амьдардаг байшингийнхаа дээд давхарт ээж, хүү хоёрт өрөө гарган өгчээ. Мөн түүнчлэн ээжид нь ажил олж өгсөн байна.

Ийнхүү ээж, хүү хоёр айх аюулгүй амар тайван амьдарч эхэлжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.