Comment.mn

Монголд H3N2 вирусын халдвар тээгчид бүртгэгджээ

niigemНЭМГ-аас 2015 оны нэгдүгээр сарын 06-ны өдрийн 10.00 цагийн байдлаар томуу, томуу төст өвчний байдлын талаар мэдээлэл гаргасан байна.

Албан ёсны мэдээлэлд дурьдсанаар 2014 оны арванхоёрдугаар сарын 29-нөөс 2015 оны нэгдүгээр сарын 05-нд нийслэлийн хэмжээнд 26571 хүн амбулаторийн үзлэгт хамрагдаж, 3438 тохиолдол бүртгэгдсэн байна.

Үүнээс 12.9 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн дундаж үзүүлэлтээс 3.1 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм байна.

Мөн манай улсад томуугийн А хүрээний H3N2 вирусын хоёр тохиолдол илэрсэн талаар ХӨСҮТ-өөс мэдээлсэн байна. Энэхүү вирусын халдвар Улаанбаатар хотод бүртгэгдсэн нь хүн амын дунд энэ төрлийн өвчлөл тархах магадлалтай хэмээн эх сурвалж мэдээлсэн байна.

Түүнчлэн шувууны томуугийн вирус урд хөршид өргөн хүрээтэй тархаад байгаа бөгөөд энэ нь манай улсад орж ирэхгүй гэсэн баталгаа байхгүй хэмээн эмч, мэргэжилтнүүд сануулж байгаа аж.

Эх сурвалж: Шуурхай.мн

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.